Уулзалтаар ЦУОШГ-ын дарга С. Энхтүвшин хүлээн авч уулзан ХААИС-ийн Дархан-уул аймаг дахь салбар сургуулийн удирдлага багш нарынхаа хамт Цаг уур, орчны шинжилгээний газарт зочилж, ус цаг уурын салбарын мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, сургах чиглэлээр хамтран ажиллах санал тавьж байгаад талархаж байгаагаа илэрхийлэв.
Уулзалтад Цаг уур, орчны шинжилгээний газрын харьяа Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирал Г.Сарантуяа, Нислэгийн Цаг уурын төвийн дарга Н.Баньдсүрэн нар оролцов.
Мөн ИНЕГ-ын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албаны байцаагч Д.Маасүрэн, тус төвийн даргын Зөвлөлийн гишүүд оролцон гадаадын болон орон нутгийн Иргэний нисэхийн үйл ажиллагаа өргөжин тэлж байгаатай холбоотойгоор Ус цаг уур, орчны шинжилгээний төвүүдийн инженер, техникчдэд зориулсан Нислэгт цаг агаарын бодит ажиглалтын мэдээгээр үйлчлэх үйл ажиллагааг сургалтын байгууллагатай хамтран сайжруулах, өргөжүүлэх талаар санал солилцов.