Үндсэн агуулга руу очих

Хүрээлэн буй орчны инженерчлэл


  • Танхим
  • Онлайн
  • Эчнээ

МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР

  • Агаар, ус, хөрсний бохирдлын түвшинг үнэлэх, хянах, мониторинг хийх, бохирдлыг бууруулах инженерийн шийдэл боловсруулах, хэрэгжүүлэх
  • Хог хаягдлыг ангилан ялгах, дахин ашиглах, дахин боловсруулах технологи нэвтрүүлэх, хаягдлаас байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, хянах арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх
  • Доройтолд орсон талбайд нөхөн сэргээлт хийх арга хэмжээг инженерийн үндэслэлтэйгээр төлөвлөх, хэрэгжүүлэх
  • Байгальд ээлтэй, ногоон технологи, сэргээгдэх эрчим хүчийг инженерийн түвшинд ашиглах замаар эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах.
  • Байгаль орчны төлөв байдал, өөрчлөлтийг судлах, хэмжилт хийх, өгөгдөл цуглуулах, шинжлэх ухааны арга зүйд тулгуурлан дүн шинжилгээ хийх.
  • Байгаль орчны холбогдох хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг хангах, үйлдвэр, аж ахуйн нэгжид мэргэжлийн зөвлөгөө өгөх

АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ

  • БОУАӨЯ, ХХААЯ, МХЕГ, аймаг, нийслэлийн Байгаль орчны газарт
  • Байгаль орчны инженер, бодлого хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн, удирдах албан тушаалтан
  • Үйлдвэр, Уул уурхай, аудит, зөвлөх үйлчилгээний компанид
  • Байгаль орчны инженер, үнэлгээний мэргэжилтэн, зөвлөх инженер, нөхөн сэргээлт, мониторинг хариуцсан мэргэжилтэн
  • Боловсрол, эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнд
  • Судлаач,  Багш, эрдэм шинжилгээний ажилтан
  • Олон улсын ба Төрийн бус байгууллагад: Байгаль орчны инженер, төслийн мэргэжилтэн, судлаач