Үндсэн агуулга руу очих

Сургуулийн дэргэдэх төвүүд

Сэжүн Хагдан

ДАРХАН СЭЖУН ИНСТИТУТ нь ХААИС-ийн Дархан-Уул аймаг дахь Агроэкологи бизнесийн сургууль болон Сэжун Институт сан, БНСУ-ын Инженер, Технологийн их сургуультай хамтарсан гэрээний үндсэн дээр 2021 онд байгуулагдсан билээ. Бид Сэжун Институт сангийн дэмжлэгтэйгээр тасралтгүй 5 жил үйл ажиллагаа эрхлэн нэг улиралд тогтмол 150-иас доошгүй суралцагч элсэн суралцаж байна.

"Нарст" төв

ХААИС-ийн Дархан Уул аймаг дахь салбар сургуулийн дэргэдэх Зулзага дахь мод үржүүлгийн Нарст төв нь 1га газартай оюутны дадлагын бааз юм.

"Орхон" төв буюу Полигон

ХААИС-ийн Дархан-уул аймаг салбарын сургуулийн сургалт үйлдврэлэлийн зориулалт бүхий дадлагын бааз буюу Орхон төв нь Хушаат сумын хавцлын тохойд орших нийт 10 га сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төв юм.

Мод үржүүлгийн газар

Тус мод үржүүлгийн газар нь байгальд уусдаг эко бортого үйлдвэрлэх “Патрик” технологийн дагуу жилд 100 000 орчим тарьцыг бортогонд шилжүүлж бойжуулах хүчин чадалтай юм.