Сэжүн Хагдан

Сайн байцгаана уу?
Эрхэм суралцагчид, эцэг эхчүүд, хамтран ажиллагч байгууллагууд аа,
Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.
Дархан Сэжун Институт сургалтын төв нь солонгос хэл, соёлыг чанартай, орчин үеийн сургалтын арга зүйгээр зааж, суралцагчдыг хэлний мэдлэг төдийгүй олон улсын түвшинд соёл, мэдлэг боловсролтой иргэн болгон бэлтгэх зорилготойгоор үйл ажиллагаа явуулж байна.
Манай төв нь:
- Мэргэшсэн, туршлагатай багшлах бүрэлдэхүүн
- Олон улсын стандартын дагуу боловсруулсан сургалтын хөтөлбөр
- Суралцагч төвтэй, үр дүнг эрхэмлэсэн сургалтын орчин
- Анхан шатнаас дунд түвшин хүртэл шаталсан сургалттайгаараа онцлог.
Солонгос хэл сурах нь зөвхөн нэг хэл эзэмшихээс гадна шинэ соёл, боломж, ирээдүйн гүүр болдог. Та бүхнийг манай сургалтын төвийг сонгон, мэдлэг боловсролдоо хөрөнгө оруулж байгаад талархал илэрхийлье. Бид цаашид ч чанартай сургалт, найдвартай хамтын ажиллагаагаа бэхжүүлэн хариуцлагатай ажиллах болно.
Сурч хөгжих их үйлсэд тань өндөр амжилт хүсье.
Хүндэтгэсэн,
Дархан Сэжун Институт сургалтын төвийн захирал
Санжаахандын Баттуяа
“Солонгос хэлээр мөрөөдлөө биелүүлэхэд тань бид тусалъя.”
“한국어로 빚는 꿈, 세종학당이 함께 합니다.”
“Brewing your dream”
СЭЖУН ИНСТИТУТ САН нь дэлхий нийтэд солонгос хэл, соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий БНСУ-ын “СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ”-ны харьяа олон нийтийн байгууллага юм. Одоогоор дэлхийн 88 орны 256 салбартай болон өргөжсөн.
ДАРХАН СЭЖУН ИНСТИТУТ нь ХААИС-ийн Дархан-Уул аймаг дахь Агроэкологи бизнесийн сургууль болон Сэжун Институт сан, БНСУ-ын Инженер, Технологийн их сургуультай хамтарсан гэрээний үндсэн дээр 2021 онд байгуулагдсан билээ. Бид Сэжун Институт сангийн дэмжлэгтэйгээр тасралтгүй 5 жил үйл ажиллагаа эрхлэн нэг улиралд тогтмол 150-иас доошгүй суралцагч элсэн суралцаж байна.
Захирал, сургалт үйл ажиллагаа хариуцсан менежер, үндсэн багш, 2 жил тутам томилогдон ажилладаг солонгос багш, цагийн багш зэрэг нийт 6 боловсон хүчний бүрэлдэхүүнтэй ажилладаг.
Захирал С. Баттуяа
Солонгос хэлний багш, менежер П.Оюунбилэг
Солонгос хэлний багш Ким Жү Ынь
Үйл ажиллагаа хариуцсан менежер Л.Хонгорзул
Тэтгэлэг, давуу тал
- Зах зээлийн ханшаас хямд зардлаар орон нутагт чанартай суралцах боломж олгохыг зорьдог. 1 улирлын төлбөр 180,000₮ (сурах бичиг ороогүй)
- Анги бүрээс ирц, шалгалтын дүнгээрээ тэргүүлсэн 1 суралцагч дараагийн шатанд үнэ төлбөргүй суралцана.
- Жил бүрийн 5-р сард зохион байгуулдаг “Солонгос хэлний яриа, зохион бичлэгийн уралдаан”-ы ялагч 10-р сард 7 хоногийн хугацаатай үнэ төлбөргүй соёлын хөтөлбөрт хамрагдан, Солонгос руу аялна.
- Жил бүрийн 10-р сард Солонгос үсгийн баярыг тохиолдуулан “К-ПОП дуу, бүжгийн уралдаан” зохион байгуулж, шилдэг оролцогчийг хэлний бэлтгэл, сургалтын төвийн тэтгэлгээр шагнаж, урамшуулдаг.
- Жил бүрийн 11-р сард Солонгос хоолны соёлын өдөрлөг зохион байгуулдаг.
- ХААИС болон БНСУ-ын Инженерийн их сургуультай хамтарсан 2+2 тэтгэлэгт бакалаврын хөтөлбөр хэрэгжүүлдэг.
- Сэжун Институт Сангийн нэрэмжит их дээд сургуулийн сургалтын тэтгэлгийг жилд 2 удаа намар, хаврын улиралд зарладаг.
- Сэжун Соёлын Академитэй хамтран К-поп бүжиг, солонгосын уламжлалт соёл, урлагийн үнэ төлбөргүй сургалт зохион байгуулдаг.
- Бусад төрийн болон ТББ, ЕБС-иудтай хамтран төрөл бүрийн уралдаан, соёлын хөтөлбөр зохион байгуулж, хамтран ажиллахад хэзээд нээлттэй байдаг.
Үндсэн сургалт
Дархан Сэжун Институт нь солонгос хэл, соёлын АНХАН, ДУНД шатны сургалт явуулдаг бөгөөд 13-аас дээш насны иргэд хамрагдах боломжтой. Хичээлийн хөтөлбөрт:
- хэлзүй үгийн сан,
- ярих, сонсох, унших, бичих дадал,
- солонгос соёлын хичээлийг цогц судалдаг.
Жил бүрийн 8-р сар, 2-р сард элсэлтээ зарладаг. 1 улирал нь 3 сар буюу 12 долоо хоног үргэлжилж, нийт 72 цагийн хичээл судална.
Ирц 70 хувиас дээш, шалгалт 60 хувиас дээш оноотой амжилттай төгсөгчдөд албан ёсны сертификат олгоно. Та бүхнийг Дархан Сэжун Институт сургалтын төвд хүрэлцэн ирж, солонгос хэл, соёлыг шимтэн суралцахыг урьж байна.
Хаяг: Дархан ХААИС-ийн дотуур байр 110 тоот
Утасны дугаар: 9980-9151, 9917-5371
Цахим шуудан: sejongdarkhan@gmail.com
Үнэ төлбөргүй онлайн сургалт: https://www.iksi.or.kr/lms/main/main.do




