Үндсэн агуулга руу очих

Газарзүйн мэдээллийн систем, зайнаас тандах судлалын лаборатори

Зориулалт: Бакалаврын түвшинд суралцаж буй оюутнуудад газарзүйн мэдээллийн систем болон зайнаас тандах судлалын чиглэлээр судалгаа хийх үр дүнг боловсруулан гаргах арга зүйг эзэмшүүлэх.

Лабораторийн хүчин чадал:

Сүүлийн үеийн тоноглол бүхийн CORE I5  үзүүлэлттэй 30 компьютер, дэлгэц, проектор, плоттер зэргээр газрын зураг зохиох, боловсруулах, үр дүн гаргах.

Хийгдэх судалгааны ажлын чиглэл:

  • Газар зүйн мэдээллийн систем, зайнаас тандах судлал
  • Орон зай цаг хугацаанаас үл хамааран мэдээллийн сан үүсгэх
  • Зураг төслийн ажил гүйцэтгэх
  • Газар ашиглалттай холбоотой өөрчлөлт тэдгээрийг зураглах
  • Төлөвлөлтийн зураг боловсруулах