Цаг уурын багаж судлалын лаборатори
Зориулалт:
Цаг уурын ажиглалт, хэмжилтэд ашиглагддаг үндсэн багаж, тоног төхөөрөмжүүдийн бүтэц, ажиллах зарчим, ашиглалт, тохируулга, шалгалт хийх аргуудыг судлах. Цаг уурын хэмжилтийн өгөгдлийг цуглуулах, боловсруулах, шинжлэх, үр дүнг үнэлэх, тайлагнах чадварыг эзэмшүүлэх.
Лабораторийн хүчин чадал:
Агаарын температур, чийг, даралт, салхины хурд ба чиглэл, хур тунадас, нарны цацраг зэрэг цаг уурын үндсэн элементүүдийг хэмжих ажиглалт, хэмжилтийг хийх.
Автомат болон механик цаг уурын багажуудын ажиллагааг шалгах, харьцуулалт хийх, өгөгдлийг тооцоолох, график, хүснэгт, тайлан боловсруулах.
Хийгдэх судалгааны ажлын чиглэл:
- Цаг уурын мехник багажийн хэмжилт судалгаа хийх, өгөгдлийг боловсруулах
- Цаг уурын хэмжилтийн шинэ технологи, автомат станц, мэдрэгч төхөөрөмжүүдийг турших, орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх
- Хэмжилтийн ажлыг өндөр нарийвчлалтай, богино хугацаанд гүйцэтгэж, өгөгдлийг програм хангамжийн аргаар боловсруулах
- Цаг уурын багажийн алдаа, шалгалт үнэлгээ хийх, хэмжилтийн чанар, найдвартай байдлыг тодорхойлох
- Цаг уурын өгөгдөлд суурилсан уур амьсгалын шинжилгээ, үнэлгээ хийх