ДАРХАН ХААИС-ийн төлөөлөл "ERASMUS+" хөтөлбөрийн санхүүжилттэй "DIGITAL MOVE" төслийн тайлангийн хуралд оролцлоо.

Европын Холбооны "Erasmus+" Дээд боловсролын байгууллагын чадавхыг бэхжүүлэх хөтөлбөрийн хамтарсан санхүүжилтээр тус сургууль дээр “DIGITAL MOVE - Монгол, Вьетнам улсын дээд боловсролын байгууллагын цахим шилжилтийг дэмжих нь” төсөл 2022 оноос эхлэн хэрэгжиж байна.
Уг төслийн хаалтын тайлангийн хурал 2026 оны 1 дүгээр сарын 13-16-ны өдрүүдэд Вьетнам улсын Дананг хотод амжилттай зохион байгуулагдлаа. Тус хуралд төслийн түнш байгууллагууд болох Францын Коте Де Азурын их сургууль, Словакийн Кошицегийн Техникийн их сургууль, Вьетнам улсын Данангийн их сургууль, На Трангийн их сургууль зэрэг 6 сургууль, Монгол улсаас СИТИ их сургууль, Оточ Манрамба их сургууль, ХААИС-ийн харьяа Агроэкологи, бизнесийн сургууль болон "Эрдэнэт цогцолбор" дээд сургуулийн төлөөллүүд оролцов.
Төслийн менежментийн хуралд тус сургуулиас дэд захирал, доктор П.Мэнд-Амгалан, гадаад харилцааны мэргэжилтэн Б.Дагиннас, Бизнесийн удирдлагын тэнхмийн эрхлэгч, доктор Ц.Бурмаа, Хүрээлэн буй орчин судлалын тэнхмийн багш Д.Дарханбаяр нар оролцсон юм.


