Европын Холбооны "ERASMUS+" хөтөлбөрийн хамтарсан санхүүжилтээр хэрэгжиж буй “DIGITAL MOVE” төслийн түнш их сургуулиуд "DIGITAL WEEK – 2025" арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.

Уг арга хэмжээ нь дээд боловсролын байгууллагуудын дунд цахим шилжилт, технологийн хэрэглээ, инновацын соёлыг түгээн дэлгэрүүлэх, мэдлэг, туршлага хуваалцах, шинэ санаачилгыг дэмжих зорилготойгоор 12 дугаар сарын 1-5-ны хооронд Улаанбаатар хотод зохион байгуулагдсан бөгөөд арга хэмжээний хүрээнд:
-
Дээд боловсролын үйлчилгээ үзүүлэгч болон бодлогын түвшинд ажилладаг талуудыг өргөн хүрээнд хамруулсан “Дээд боловсролын цахим шилжилт, инновац” сэдэвт хурал, хэлэлцүүлэг;
-
Их, дээд сургуулийн удирдах ажилтан, багш, судлаач, мэргэжилтнүүдэд зориулсан “Дээд боловсролын сургалтын байгууллагын цахим хөгжлийн стратегийн төлөвлөгөө боловсруулах нь” арга зүйн сургалт;
-
Оюутнуудад зориулсан “Дата анализ” сэдэвт уралдааныг тус тус зохион байгууллаа.
“Дээд боловсролын цахим шилжилт, инновац” хуралд тус сургуулийн Бизнесийн удирдлагын тэнхмийн эрхлэгч, доктор Ц.Бурмаа, дэд профессор, доктор И.Батхишиг нар илтгэл тавьж оролцов.
“Дээд боловсролын сургалтын байгууллагын цахим хөгжлийн стратегийн төлөвлөгөө боловсруулах нь” арга зүйн сургалтыг Оточ Манрамба их сургуультай хамтран амжилттай зохион байгуулсан бөгөөд тус сургуулийн гадаад харилцаа, чанарын мэргэжилтэн Б.Дагиннас, Газар тариалан, технологийн тэнхмийн ахлах багш Т.Азжаргал, Хүрээлэн буй орчин судлалын тэнхмийн багш Д.Дарханбаяр, Бизнесийн удирдлагын тэнхмийн дэд профессор, доктор И.Батхишиг нар сургагч багшаар ажиллалаа.
Дашрамд дурдахад, тус сургуулийн багш, мэргэжилтнүүд Франц улсын Коте Де Азурын их сургуульд "Дээд боловсролын сургалтын байгууллагын стратегийн төлөвлөгөө боловсруулах" сургалтад хамрагдсан бөгөөд өөрсдийн сурсан мэдлэг болон сургуулийн сайн туршлагаа сургалтад танхим болон цахимаар хамрагдсан бусад их, дээд сургуулийн 60 орчим төлөөлөл, багш, удирдах ажилтнуудтай хуваалцсан юм.



