Үндсэн агуулга руу очих

ДАРХАН ХААИС-ийн төлөөлөл "ЭРАСМУС+" хөтөлбөрийн санхүүжилттэй "DIGITAL MOVE" төслийн менежментийн хуралд оролцлоо.

ХАМТЫН АЖИЛЛАГАА |

Европын Холбооны "Эрасмус+" Дээд боловсролын байгууллагын боловсон хүчнийг чадавхжуулах хөтөлбөрийн хамтарсан санхүүжилтээр тус сургууль дээр “DIGITAL MOVE - Монгол, Вьетнам улсын дээд боловсролын байгууллагын цахим шилжилтийг дэмжих нь” төсөл 2022 оноос эхлэн хэрэгжиж байна. Уг төслийн менежментийн хурал 2025 оны 10 дугаар сарын 20-24-ний өдрүүдэд Словак улсын Кошице хотод амжилттай зохион байгуулагдлаа. Тус хуралд төслийн түнш Францын Коте Де Азурын их сургууль, Словакийн Кошицегийн Техникийн их сургууль, Вьетнам улсаас Данангийн их сургууль, На Трангийн их сургууль зэрэг 6 их сургууль, Монгол улсаас СИТИ их сургууль, Оточ Манрамба их сургууль, ХААИС-ийн харьяа Агроэкологи, бизнесийн сургууль болон "Эрдэнэт цогцолбор" дээд сургуулийн төлөөллүүд оролцсон юм.

Уг төслийн хүрээнд 2030 он хүртэл хэрэгжих тус сургуулийн "Дээд боловсролын цахим шилжилтийн стратегийн төлөвлөгөө" боловсруулагдсанаас гадна цахим сургалтын арга зүйн төв байгуулагдаж, цахим болон танхим хосолсон сургалтын шинэлэг арга зүйгээр мэргэжлийн хичээлүүдийг сайжруулах, Европын Холбооны түнш их сургуулиудад багш, мэргэжилтнүүд сургалтад хамрагдах зэрэг олон ажил хийгдэж байна.

Төслийн менежментийн энэ удаагийн хуралд тус сургуулийн дэд захирал, доктор П.Мэнд-Амгалан, гадаад харилцааны мэргэжилтэн Б.Дагиннас нар оролцлоо.

ДАРХАН ХААИС-ийн төлөөлөл "ЭРАСМУС+" хөтөлбөрийн санхүүжилттэй "DIGITAL MOVE" төслийн менежментийн хуралд оролцлоо.