Үндсэн агуулга руу очих

ХААИС-ийн харьяа Агроэкологи, бизнесийн сургуулийн удирдлага, багш, мэргэжилтнүүд Европын Холбооны улсуудад дээд боловсролын байгууллагын цахим шилжилтийн чиглэлээр туршлага судалж байна.

ХАМТЫН АЖИЛЛАГАА |

Европын Холбооны "Эрасмус+" хөтөлбөрийн хамтарсан санхүүжилтээр тус сургууль дээр 2022 оноос эхлэн хэрэгжиж буй “DIGITAL MOVE – Монгол, Вьетнам улсын дээд боловсролын байгууллагын цахим шилжилтийг түргэсгэх нь” төслийн хүрээнд багш, мэргэжилтнүүдийг чадавхжуулах цуврал сургалт Европын Холбооны улсын их сургуулиудад зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн сургалт төслийн түнш Словак улсын Кошице хотын Техникийн их сургууль дээр зохион байгуулагдаж байна.

Уг төслийн санхүүжилтээр Агроэкологи, бизнесийн сургууль дээр байгуулагдах “Цахим сургалтын заах арга зүйн төв”-ийн үйл ажиллагааны хүрээнд их сургуулийн сургалт, судалгаа, инновацын үйл ажиллагааг хэрхэн сайжруулах болон Европын Холбооны улсуудын дээд боловсролын байгууллагын цахим шилжилтийн талаарх сайн туршлагыг судлах юм. Энэ удаагийн сургалт, туршлага судлах үйл ажиллагаанд тус сургуулийн захирал, доктор П.Ганхуяг, Бизнесийн удирдлагын тэнхмийн эрхлэгч, доктор И.Батхишиг, гадаад харилцааны мэргэжилтэн Б.Дагиннас, оюутны асуудал хариуцсан мэргэжилтэн Ч.Алтанхуяг нар оролцож байна.

Түүнчлэн цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлж багш, мэргэжилтэн, оюутнуудыг чадавхжуулах урт болон богино хугацааны хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх талаар Кошицегийн Техникийн их сургууль болон тус сургуулийн Эдийн засгийн сургуулийн удирдлагуудтай чухал уулзалтуудыг зохион байгууллаа.