Үндсэн агуулга руу очих

ХААИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар сургуулийн багш, ажилтан, ажиллагсад дээд боловсролын сургалтын байгууллагын дижитал шилжилтийн стратеги боловсруулах сургалтад хамрагдлаа.

ХАМТЫН АЖИЛЛАГАА |

Европын Холбооны "Эрасмус+" Дээд боловсролын байгууллагын боловсон хүчнийг чадавхжуулах хөтөлбөрийн хамтарсан санхүүжилтээр тус сургууль дээр “DIGITAL MOVE - Монгол, Вьетнам улсын дээд боловсролын байгууллагын цахим шилжилтийг түргэсгэх нь” төсөл 2022 оноос эхлэн хэрэгжиж байна.

Уг төслийн "Ажлын багц 2"-ын хүрээнд тус сургуулийн Дижитал шилжилтийн стратегийн төлөвлөгөө боловсруулагдах бөгөөд арга зүйн сургалтууд зохион байгуулагдах юм.

Дээд боловсролын сургалтын байгууллагын дижитал шилжилтийн стратегийн төлөвлөгөө боловсруулах арга зүйн сургалтыг олон улсад дижитал шилжилтийн стратеги боловсруулахад баримталж буй стандарт, бодлого, төлөвлөлтийн чиглэлээр Францын Коте Де Азурын их сургуульд мэргэшүүлэх сургалтад хамрагдаж, сургагч багшаар бэлтгэгдсэн тус сургуулийн Газар тариалан, технологийн тэнхмийн эрхлэгч Т.Азжаргал, Мэдээлэл технологийн мэргэжилтэн Н.Батсүх, Гадаад харилцааны мэргэжилтэн Б.Дагиннас нар зохион байгуулав.

Сургалтын хүрээнд талуудын оролцоотойгоор сургуулийн дижитал шилжилтийн өнөөгийн нөхцөл байдлыг үнэлж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хамтран хэлэлцлээ.

Дээд боловсролын сургалтын байгууллагын дижитал шилжилтийн стратегийн төлөвлөгөө боловсруулагдсанаар хурдацтай өөрчлөгдөж буй нийгэм, технологийн орчинд чанартай боловсрол олгох, багшлахуй болон суралцахуйн бүтээмжийг нэмэгдүүлэх, дижиталчлагдаж буй боловсролын чиг хандлагад дасан зохицох, мэдээлэлд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих зэрэг тухайн их сургуулийн олон улсад өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх эерэг өөрчлөлтүүдийг авчирдаг.