Үндсэн агуулга руу очих

Франц улсын Коте Де Азурын их сургуульд багш нар дээд боловсролын байгууллагын дижитал шилжилтийн чиглэлээр сургалтад хамрагдаж байна.

ХАМТЫН АЖИЛЛАГАА |

Европын Холбооны "Эрасмус+" Дээд боловсролын байгууллагын боловсон хүчнийг чадавхжуулах хөтөлбөрийн хамтарсан санхүүжилтээр тус сургууль дээр “DIGITAL MOVE - Монгол, Вьетнам улсын дээд боловсролын байгууллагын цахим шилжилтийг түргэсгэх нь” төсөл 2022 оноос эхлээд 3 жилийн хугацаанд хэрэгжинэ. Уг төслийн хүрээнд сургуулийн Дижитал шилжилтийн стратегийн төлөвлөгөөг боловсруулж, Европын Холбооны дижитал ур чадварын стандартын дагуу 15 сургагч багшийг бэлтгэж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн сертификат олгохоос гадна багш, судлаач, оюутнуудын дижитал ур чадварыг нэмэгдүүлэх сургалтууд Монгол, Вьетнам болон Европын Холбооны улсуудад зохион байгуулагдах юм.

Түүнчлэн цахим сургалтын мультимедиа танхим байгуулах, Цахим сургалтын арга зүйн төв байгуулах, цахим болон танхим хосолсон сургалтын шинэлэг арга зүйгээр мэргэжлийн хичээлүүдийг сайжруулах зэрэг олон ажил хийгдэх юм.

Европын Холбооны улсуудад туршлага судлах эхний сургалт "DIGITAL MOVE" төслийн түнш Францын Коте Де Азурын их сургуульд зохион байгуулагдаж байгаа бөгөөд манай сургуулиас Газар тариалан, технологийн тэнхмийн эрхлэгч Т.Азжаргал, Мэдээлэл технологийн мэргэжилтэн Н.Батсүх, Гадаад харилцааны мэргэжилтэн Б.Дагиннас нар оролцож байна.