Дээд боловсролын байгууллагын дижитал шилжилтээр дамжуулан Монгол, Вьетнам улсын дижитал ялгааг арилгах нь
Энэхүү төсөл нь Монгол, Вьетнамын их сургуулиудад шинэлэг сургалтын аргуудыг ашиглан оролцогч талуудтай идэвхтэй хамтран ажиллах замаар дижитал шилжилтийг хэрэгжүүлэх зорилготой юм.
Дижитал шилжилт нь «зохицуулалттай, байгууллагын соёл, ажиллах хүч, технологийн шинэчлэл»-ийн цогц ойлголтыг харгалзан энэхүү төсөл нь дижитал шилжилтийг дөрвөн институци, үйл явц, хувь хүн, олон нийт гэсэн дөрвөн түвшинд хэрэгжүүлэхээр зорьж байна. Институцийн түвшинд төсөл нь дижитал ур чадварын бэлэн байдал, орчин үеийн их сургуулийн үйлчилгээг хөгжүүлэх институцийн шинэчлэлийг дэмжих зорилготой юм. Үйл явц, үйлчилгээний түвшинд Дижитал шилжилт нь их сургуулиудад дижитал боловсролыг дэмжих тусгай тэнхим, нэгжийг бий болгох, бэхжүүлэхэд чиглэх бөгөөд багш, эрдэм шинжилгээний ажилтнуудын танхим болон цахим хосолсон сургалтыг сайжруулах, сургалтад дижитал технологийг ашиглахад дэмжлэг үзүүлнэ. Хувь хүний хувьд Дижитал шилжилт нь нээлттэй шинэ арга зүйгээр дижитал зөөлөн ур чадварыг хөгжүүлснээр дижитал ялгааг арилгах зорилготой.
Дижитал зөөлөн ур чадварын чиглэлээр бакалаврын оюутнуудад зориулсан 10 модуль хичээл, магистрын оюутнуудад зориулсан 6 хичээлийг төсөл хэрэгжиж буй сургуулиудад шинээр бий болгох; дижитал шилжилтийн чиглэлээр мэдлэг ур чадвар бүхий дадлагажсан 400 оюутан, 100 багш, 100 албан тушаалтан, 30 удирдагч, менежерүүдийг бэлтгэх; Вьетнам, Монголд 2 дижитал арга хэмжээ зохион байгуулах; Сургууль тус бүр дижитал шилжилтийн стратегийн төлөвлөгөөг боловсруулах, Сургууль тус бүрт цахим сургалтын заах арга зүйн төв байгуулах, Дээд боловсролын байгууллагуудад дижитал орчинд заах/суралцах аргын тухай гарын авлага бий болгох зэрэг олон ажлууд төлөвлөгдөн хэрэгжиж байна.
Түншүүд
- Тай Нгуенийн их сургууль, Вьетнам
- Данангийн их сургууль, Вьетнам
- Нха Трангийн их сургууль, Вьетнам
- Ханойн Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Вьетнам
- Кан Тхогийн их сургууль, Вьетнам
- Хо Ши Миний хотын Эдийн засгийн их сургууль, Вьетнам
- CITI их сургууль, Монгол
- Хөдөө аж ахуйн экологи, бизнесийн сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Монгол
- Оточ Манрамба их сургууль, Монгол
- Эрдэнэт технологийн дээд сургууль, Монгол
- Кот д’Азурын их сургууль, Франц
- Кошицегийн Техникийн их сургууль, Словак