Үндсэн агуулга руу очих
SA2CCИдэвхтэй

Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон тогтвортой хөдөө аж ахуй, ойн аж ахуй, мал аж ахуйн үйлдвэрлэл

Хугацаа2023 – 2026
Дугаар01126766 -ERASMUS-EDU-2023-CBHE

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тогтвортой хөдөө аж ахуй, ойн аж ахуй, мал аж ахуйн чиглэлээр дээд боловсролын сургалт, судалгаа, инновацын чадавхыг бэхжүүлэх, олон улсын хамтын ажиллагаанд суурилсан уур амьсгалд тэсвэртэй мэдлэг, технологийг нутагшуулахад оршино. Төсөл нь дараах зорилгуудыг хэрэгжүүлнэ. Үүнд:

  • Түнш орнуудын дээд боловсролын байгууллагуудын хооронд сургалт, судалгааны хамтарсан тогтолцоог хөгжүүлэх;
  • Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг бууруулах, дасан зохицох арга хэмжээг сургалтын хөтөлбөрт системтэйгээр тусгах;
  • Хөдөө аж ахуй, ойн аж ахуй, мал аж ахуйн салбарт тогтвортой, инновацад суурилсан мэдлэг, технологи дамжуулах;
  • Багш, судлаач, оюутны чадавхийг олон улсын түвшинд нэмэгдүүлэх;
  • Европын Холбооны сайн туршлага, стандартуудыг Ази, Төв Азийн орнуудын нөхцөлд зохицуулан нутагшуулах;

Бүс нутаг дамнасан судалгаа, бодлого, практикийн уялдааг бэхжүүлэх.

Түншүүд

  • Сучавагийн "Штефан сел Маре" их сургууль, Румын
  • Афины Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн (AUA), Грек
  • Ториногийн их сургууль(UNITO), Итали
  • “Бүтээлч сэтгэлгээ хөгжүүлэлт” (CRETHIDEV) ТББ, Итали
  • Нарин Үндэсний Их Сургууль (НҮИС), Киргизстан
  • К.Тунустановын нэрэмжит Иссык-Куль Үндэсний Их Сургууль (ИҮИС), Киргизстан
  • Порто Политекнико Институт (ППИ), Португал
  • Виртуал кампус (ВК), Португал
  • ЭКО-АЗИ Байгаль орчны хувийн их сургууль (ЭАИС), Монгол
  • “Хөрс Амьдрах Орчин” ТББ, Монгол