Коосэн хөтөлбөр
Дархан Коосэн хөтөлбөр нь тус их сургууль дээр яамнаас хэрэгжүүлж буй инженер бэлтгэх зорилгын хүрээнд сургалтын үйлчилгээг дараах хөтөлбөрүүд дээр элсэлт аван явуулж байгаа билээ. 2023 оноос ХААИС-ийн Дархан-Уул аймаг дахь Агроэкологи бизнесийн сургууль дээр хэрэгжиж эхэлсэн ба 3 дахь жилдээ сургалтын үйл ажиллагаагаа явуулж байгаа нийт 70 оюутан суралцаж байна.
Коосэн сургууль нь 15 настай хүүхдүүдийг хүлээн авч, 5 жилийн хугацаанд их дээд сургуультай ижил түвшний дадлага туршлага хосолсон чадвар бүхий бүтээлч инженерүүдийг бэлтгэдэг. Коосэн боловсролын хөтөлбөр туршилт, дадлага голлон суралцагдын сурах идэвхийг хөгжүүлэн, урлан бутээх, шинийг санаачлах сонирхлыг төрүүлэх, ур чадвар эзэмшүүлэхэд чиглэсэн сургалтын хөтөлбөрийг өндөр түвшинд явуулж, дэд бакалаврын боловсрол олгодог. Хамгийн сүүлийн үеийн техник, тоног төхөөрөмжтэй лабораторит дадлага сургалтыг зохион байгуулдаг. «Гайхамшгийг бодит болгоцгооё" уриатай Дархан ХААИС-Коосэн нь 2023 онд үүсгэн байгулагдсан ба 60 гаруй жилийн түүхтэй Японы "Коосэн" технологийн коллежийн систем, хөтөлбөрийг загвар болгосон дээд боловсролын сургалтын байгууллага юм.
КООГЁО-Аж үйлдвэрлэл /технологи/
КООТО-Дээд
СЭНМОН-Мэргэжил
ГАККОО-Сургууль
Аж үйлдвэрийн салбарын шаардлагад нийцүүлэн, Японы эдийн засгийн хөгжлийг дэмжихэд хувь нэмрээ оруулах, шинжлэх ухаан, технологийн инженерүүдийг бэлтгэх КООСЭН буюу өндөр түвшний технологийн сургууль анх 1962 онд байгуулагдсан. Одоогоор Япон улсад уйл ажиллагаа явуулж буй нийт 57 Коосэн сургуулиудаас олон инженеруудийг бэлтгэн технологийн салбарт гаргаж ирсэн.
Коосэн хөтөлбөрийн давуу талууд:
- 15 настай элсэж 20 настай инженер болж төгсөнө.
- Япон хэлийг Монгол, гадаад багш нар 1-5-р курс хуртэл заадаг.
- Англи хэлийг Монгол, гадаад багш нар 1-3-р курс хуртэл заадаг.
- Оюутан солилцоогоор Японы Коосэн сургуулиуд руу явах боломжтой.
- Сайн суралцсан тохиолдолд 4-р курсээс Японы Коосэн сургуулиудад суралцаж төгсөх боломжтой.
Дараах хоёр чиглэлээр элсэлт авч байна:
- Мэдээллийн технологи
Компьютерийн систем, сүлжээ программ хангамжийн хөгжүүлэлт болон засвар үйлчилгээ, хиймэл оюун ухаан, мэдээллийн аюулгүй байдал. Вэб хөгжүүлэлт, интернет болон автоматжуулалт, пайтон программын хэл зэрэг мэдлэг ур чадвар олгоно.
- Механик инженер
Механик инженер машин, тоног төхөөрөмж, дулаан дамжуулалт, хөдөлгүүр болон механик системүүдийг зохион бутээх, тооцоолох, угсрах, засварлах, механик эд анги, төхөөрөмжийн зураг төсөл гаргах, ашиглах мэдлэг чадвартай болно.
Facebook: Дархан ХААИС-Коосэн хөтөлбөр
Одоогийн байдлаар бид нийт орон тооны, цагийн болон гадаад дотоодын нийт 20 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.