Мэдээллийн технологи
МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР
Компьютерийн систем, сүлжээ программ хангамжийн хөгжүүлэлт болон засвар үйлчилгээ, хиймэл оюун ухаан, мэдээллийн аюулгүй байдал. Вэб хөгжүүлэлт, интернет болон автоматжуулалт, пайтон программын хэл зэрэг мэдлэг ур чадвар олгоно.
АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ
Коосэн сургууль нь 15 настай хүүхдүүдийг хүлээн авч, 5 жилийн хугацаанд их дээд сургуультай ижил түвшний дадлага туршлага хосолсон чадвар бүхий бүтээлч инженерүүдийг бэлтгэдэг. Коосэн боловсролын хөтөлбөр туршилт, дадлага голлон суралцагдын сурах идэвхийг хөгжүүлэн, урлан бүтээх, шинийг санаачлах сонирхлыг төрүүлэх, ур чадвар эзэмшүүлэхэд чиглэсэн сургалтын хөтөлбөрийг өндөр түвшинд явуулж, дэд бакалаврын боловсрол олгодог.
- 15 настай элсэж 20 настай инженер болж төгсөнө.
- Япон хэлийг Монгол, гадаад багш нар 1-5-р курс хуртэл заадаг.
- Англи хэлийг Монгол, гадаад багш нар 1-3-р курс хуртэл заадаг.
- Оюутан солилцоогоор Японы Коосэн сургуулиуд руу явах боломжтой.
- Сайн суралцсан тохиолдолд 4-р курсээс Японы Коосэн сургуулиудад суралцаж төгсөх боломжтой.