Грек улсад зохион байгуулагдах олон улсын зуны сургалтын сонгон шалгаруулалт

“ХАА ба уур амьсгал” сэдэвт Грек улсад зохион байгуулагдах олон улсын зуны сургалтанд оролцох оюутныг сонгон шалгаруулна.
ХААИС-н Дархан-Уул аймаг дахь салбар сургуульд Европын холбооны хамтарсан санхүүжилтээр хэрэгжиж буй SA2CC төслийн Ажлын багц-3н хүрээнд Грек улсын Афин хотноо зохион байгуулагдах “Ariculture and Climate” сэдэвт зуны сургалтанд оролцох 2 бакалавр, магистрант оюутныг нээлттэй сонгон шалгаруулна.
Хугацаа: Грек улс, Афин хотод 2026 оны 10 сарын 12–16 хооронд зохион байгуулагдана.
Санхүүжилт:
Оролцогчийн дараах зардлыг бүрэн хариуцна. Үүнд:
- Олон улсын нислэгийн тийз 2 талын
- Байр
- Өглөө, өдөр, оройн хоолны томилолтын зардал
Материал хүлээн авах хугацаа, хаяг
2026.06.08 өдрийн 17:00 цаг хүртэл дараах имэйл хаягаар илгээнэ үү.
Дэлгэрэнгүй мэдээллийг Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагааны албанаас (Захиргааны блок, 2 давхар, 213 тоот) лавлана уу.

