Үндсэн агуулга руу очих

“БАЛТ ЗӨГИЙ БА НОГООН ИРЭЭДҮЙ” ЗӨГИЙН АЖ АХУЙН ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТ БОЛНО

“БАЛТ ЗӨГИЙ БА НОГООН ИРЭЭДҮЙ” ЗӨГИЙН АЖ АХУЙН ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТ БОЛНО

Зөгийн аж ахуйг шинжлэх ухаан, технологид суурилан хөгжүүлж, тогтвортой үйлдвэрлэл, ногоон эдийн засгийг дэмжих зорилготой “Балт зөгий ба ногоон ирээдүй” эрчимжүүлсэн сургалт 2026 оны 11 дүгээр сарын 13–14-ний өдрүүдэд Дархан-Уул аймагт зохион байгуулагдана.

Тус сургалтыг BeeDer-MONGOL3 төсөл санаачлан, ХААИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар сургууль, Судалгаа хөгжлийн төв болон холбогдох байгууллагууд хамтран зохион байгуулж байна.

Сургалтын хүрээнд зөгийн аж ахуйн орчин үеийн технологи, зөгий маллах арга ажиллагаа, зөгийн балны чанар, үйлдвэрлэлийн бүтээмжийг сайжруулах, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, аж ахуйгаа тогтвортой эрхлэх мэдлэг, ур чадварыг оролцогчдод олгоно.

Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд зөгийн эрүүл мэнд, ялангуяа варроа хачгийн хор хөнөөл нэмэгдэж, зөгийн аж ахуйн тогтвортой байдалд сорилт учруулах болсон. Иймд зөгийн эрүүл мэндийг хамгаалах, технологийн дэвшлийг нэвтрүүлэх, мэргэжлийн мэдлэг, чадавхыг бэхжүүлэх нь салбарын хөгжлийн чухал хэрэгцээ болж байна.

Энэхүү сургалт нь зөвхөн зөгийчдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхээс гадна зөгийн аж ахуйн салбарын дараагийн үеийн судлаач, мэргэжилтнүүдийг бэлтгэх, залуу үеийнхний оролцоог нэмэгдүүлэх, бусад салбарын иргэдэд зөгийн аж ахуй эрхлэх сонирхол, боломжийг таниулах ач холбогдолтой юм.

Сургалтад орон нутгийн болон ойр бүс нутгийн зөгийчид, зөгийн аж ахуй шинээр эрхлэх хүсэлтэй иргэд, их сургуулийн багш, ажилтан, оюутнууд, газар тариалан эрхлэгчид болон хамтран ажиллах сонирхолтой байгууллагууд оролцоно. Зөгийн аж ахуй бол зөвхөн бал үйлдвэрлэх бизнес бус, байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, ургамлын тоос хүртэлтийг дэмжих, ногоон эдийн засгийг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулдаг салбар юм.

Балт зөгий – Байгаль дэлхий – Ногоон ирээдүй.