Үндсэн агуулга руу очих

ДОМАНИ төслийн хүрээнд зэргийн бус сургалтын талаарх зөвлөлдөх уулзалт Таллин хотноо зохион байгуулагдлаа

ХАМТЫН АЖИЛЛАГАА |

ДОМАНИ төслийн хүрээнд “Зэргийн бус сургалт (Micro-credential)-ын удирдлага ба хэрэгжилт” сэдэвт олон улсын сургалт, зөвлөлдөх уулзалт 2025 оны 10 дугаар сарын 27–29-ний өдрүүдэд Эстони улсын Таллин хотноо амжилттай зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээг Эстонийн Амьдралын Шинжлэх Ухааны Их Сургууль (EMU) болон Эстонийн Боловсролын Чанарын Баталгаажуулалтын Агентлаг (HAKA) хамтран зохион байгуулж, танхим болон цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулсан. 

Сургалт нь ДОМАНИ төслийн Ажлын багц 3-ын хүрээнд хэрэгжсэн бөгөөд Эстони, Монгол, Украин улсын зэргийн бус сургалтын боловсронгуй болгох, хэрэгжүүлэх, чанарын баталгаажуулалтын чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн юм. Арга хэмжээнд дээд боловсролын байгууллага, Европын холбооны улсуудын үндэсний агентлаг болон салбарын төлөөллүүд оролцож, олон улсын бодлогын хүрээ, чанарын стандарт, сургалтын хөтөлбөр боловсруулах аргачлал болон сайн туршлагуудыг хэлэлцлээ.

Сургалтын үеэр EMU, HAKA, OECD болон TalTech их сургуулийн төлөөлөгчид бичил зэрэгтэй холбоотой чанарын баталгаажуулалт, сургалтын бүтэц, үнэлгээ, хэрэгжилтийн туршлагын талаар илтгэл тавьж, оролцогчидтой туршлага солилцов. Мөн ДОМАНИ төслийн түнш байгууллагуудын хүрээнд менторшип, хакатон болон ажлын багцуудын талаар хэлэлцсэн юм.

Энэхүү сургалт нь оролцогчдын зэргийн бус сургалтын талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлж, олон улсын жишигт нийцсэн сургалтын хөтөлбөр боловсруулах институцийн чадавхыг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр орууллаа. Мөн ДОМАНИ төслийн түнш байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлж, төслийн дараагийн шатны хэрэгжилтийн үндэс суурийг бататгасан үр дүнтэй арга хэмжээ боллоо.

ДОМАНИ төслийн хүрээнд зэргийн бус сургалтын талаарх зөвлөлдөх уулзалт Таллин хотноо зохион байгуулагдлаа