SUSTAINABLE AGRICULTURE, FORESTRY AND LIVE-STOCK PRODUCTION TOWARDS CLIMATE CHANGE (SA2CC)
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨД ДАСАН ЗОХИЦСОН ТОГТВОРТОЙ ХӨДӨӨ АЖ АХУЙ, ОЙН АЖ АХУЙ, МАЛ АЖ АХУЙН ҮЙЛДВЭРЛЭЛ
ТӨСЛИЙН ЕРӨНХИЙ ЗОРИЛГО:
1. Хөдөө аж ахуй, мал аж ахуйн ферм, ойн аж ахуйн салбарт чадварлаг, мэргэшсэн эрдэмтдийг хөгжүүлэх замаар уур амьсгалын өөрчлөлтийг шийдвэрлэх;
2. Одоо байгаа хичээлүүдийн давуу болон сул талууд, түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр хичээл заах багш нарын мэдлэг, ур чадварыг тодорхойлох;
3. Уур амьсгалын өөрчлөлтийг хичээлийн болон сургалтын хөтөлбөрт тусгахын тулд одоо байгаа сургалтын хөтөлбөрүүдэд үнэлгээ хийх, шинэчлэх;
4. Уур амьсгалын өөрчлөлтийг шийдвэрлэх арга хэрэгсэл болох боловсролыг дэмжих;
5. Уур амьсгалын өөрчлөлтийн үр дагаврыг бууруулах замаар хүнсний үйлдвэрлэл/чанарыг нэмэгдүүлэх;
6. Уур амьсгалын өөрчлөлтийн шинжлэх ухааныг илүү нарийвчилсан сургалтаар явуулах, кейс судалгаа, эмзэг байдал, эрсдэлийн үнэлгээ, дасан зохицох стратегийг сургалтын хөтөлбөр, ажлын хөтөлбөрт хэрэгжүүлэх замаар их дээд сургуулиудад хөтөлбөрийн агуулгын интеграц хийхэд нь туслах зорилгоор судалгаанд суурилсан сургалтын хэрэглэгдэхүүний багц, сургалтын семинаруудыг боловсруулах;
7. Байгаль нуурын бүс нутгийн уур амьсгалын өөрчлөлтийн судалгаанд залуу багш, магистрантуудыг татан оролцуулах;
8. Багш нарт өөрсдийн хичээлийн чиглэлээр хөтөлбөрөө шинэчлэх, сургалтын стратеги боловсруулахад туслах туршлага, санаа бодлоо солилцох боломжийг бүрдүүлэх зэрэг болно.
Төслийн тухай.
- Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон тогтвортой хөдөө аж ахуй, ойн аж ахуй, мал аж ахуйн үйлдвэрлэл” (SA2CC) төсөл нь ногоон хэлэлцээр, цахим шилжилт зэрэг тэргүүлэх чиглэлүүдэд тулгуурлан хэрэгжиж байна. Энэ нь эдийн засаг, нийгэм, хүний хөгжлийг дэмжихийн зэрэгцээ Уур амьсгалын өөрчлөлтөөс (CC) үүссэн сорилтуудыг үр дүнтэй шийдвэрлэхэд иргэд, байгууллага, мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилготой юм.
- Энэхүү төсөл нь нэг талаас уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой ойлголтууд, дасан зохицох, сааруулах арга барилыг нэгтгэх замаар одоо байгаа сургалтын хөтөлбөрүүдийг сайжруулах, эрдэм шинжилгээний байгууллагын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, бүс нутгийн болон Олон улсын хамтын ажиллагааг нягтруулахад чиглэгдэнэ.
- Түүнчлэн хувийн хэвшлүүдэд (фермерүүд, хоршоод, хүнсний салбарын бизнес эрхлэгчид гэх мэт) урт хугацаанд нөлөөлөл үзүүлэх тул төслийн үр дүнг дараах чиглэлээр хэрэгжүүлэх боломжтой гэж харж байна.
- Хүлэмжийн хийн хэт их ялгаруулалт нь уур амьсгалын хямралуудыг үүсгэж, ган гачиг, үер, ой хээрийн түймэр, хэт халуун агаарын урсгал зэрэг цаг агаарын эрс тэс үзэгдлүүдийг бий болгож байна. Эдгээр үйл явдлууд нь ургац алдах, газрын доройтол бий болгох, хөрсний үржил шимийг бууруулахад хүргэдэг. Эдгээр сорилтыг шийдвэрлэх, хүнсний аюулгүй байдлыг хангахын тулд, уур амьсгалын нөхцөл байдалд тохирсон ухаалаг хөдөө аж ахуйн (CSA) үйлдвэрлэлийг хөгжүүлэх шаардлагатай юм. Монгол болон Киргизстан улсын түншүүд сургалтын хөтөлбөрүүдэд уур амьсгалын өөрчлөлтөд газар тариалангийн үйлдвэрлэлийн нөлөөллийг багасгахад чиглэсэн агуулга бүхий хичээлүүдийг боловсруулан оруулах замаар шинэчлэх шаардлагатайг хүлээн зөвшөөрч байна. Энэ нь агро-экосистем дахь нүүрстөрөгч, азотын хуримтлалыг сайжруулах явдал юм.
ХАМТРАГЧИД
- SA2CC нь 5-р бүс буюу хөтөлбөрийн орнууд болох – (Румын, Грек, Итали, Португал) болон 5-р бүс Ази [Монгол], 6-р бүс – Төв Азийн [Киргизстан] түнш орнуудын дээд боловсролын байгууллагууд хоорондын олон талт түншлэл дээр хэрэгжиж буй төсөл юм. Энэхүү төслийн консорциумын гишүүд нь: