Тэжээлийн ургамалын үр үйлдвэрлэл, бэлчээрийн нөхөн сэргээлт, ойжуулалт, ногоон байгууламжын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын энэ чиглэлийн №1 компани болох М-Грасс групптэй Дархан ХААИС хамтран ажиллах гэрээ байгууллаа. Эрчимжсэн МАА-н салбарыг хөгжүүлэх асуудлыг тэжээл үйлдвэрлэлгүйгээр үр дүнтэй хөтлөн явуулах боломжгүй. Тэжээл үйлдвэрлэлийг арвай, хошуу будаа гэх мэт таримлын хүрээнд явуулах нь ч явцуу ойлголт юм. Согоовор, ерхөг, царгас, алаг өвс, таана, хөмүүл гэх мэт уураг, тэжээллэг чанар өндөртэй Монгол малд тохиромжтой бэлчээрийн ургамалуудыг тарималжуулах, бэлчээрийн зарим ургамалуудыг ховордож үгүй болохоос нь өмнө тарималжуулж үр үйлдвэрлэлийг хөгжүүлэх, бэлчээрийг нөхөн сэргээх маш чухал ажлуудыг хийх зорилгоор энэхүү хамтын ажиллагааны гэрээг байгууллаа. Бидний хамтын ажиллагаа Хавцал дахь 10 га дадлагын полигон дээр эхний жил 1 га-д туршилт судалгааны ажлаар эхлэхээр боллоо.