Орон нутаг дахь их, дээд сургууль, боловсролын байгууллагуудын хүрээнд зохион байгуулагддаг“Дээд боловсролын тулгамдсан асуудал” эрдэм шинжилгээний 8-р хурал “Манлайлал ба менежмент” сэдвийн дор 2024 оны 11р сарын 1ны өдөр амжилттай болж өндөрлөлөө. Тус хурлыг Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг салбар Анагаах Ухааны Сургуулиас уламжлал болгон жил бүр зохион байгуулдаг бөгөөд Монгол улсын Боловсролын яам, Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газар, Их дээд мэргэжлийн сургуулиудын консорциум, Монгол Улсын Их Сургуулийн зүүн бүсийн их сургууль, баруун бүсийн их сургуулиуд хамтран оролцлоо.
Хуралд орон нутгийн 14 их, дээд сургууль, байгууллагын 48 судалгааны бүтээл ирүүлсэнээс ТЭРГҮҮН байранд ХААИС-ийн Агроэкологи бизнесийн сургуулийн Бизнес удирдлагын тэнхмийн багш Доктор И.Батхишиг, Б.Дагиннас, Д.Батцэцэг нарын судлаачдын “Дээд боловсролын байгууллагын дижитал шилжилтийн стратегийн төлөвлөгөө (орон нутгийн сургуулийн жишээн дээр)” илтгэл шалгарлаа.
Энэхүү судалгааны илтгэлээр дамжуулан Европын холбооны ЭРАСМУС+ хөтөлбөрийн хамтарсан санхүүжилттэй тус сургууль дээр хэрэгжиж буй ДИЖИТАЛ MOVE төслийн хүрээнд хийгдсэн дээд боловсролын байгууллагын цахим хөгжлийг түргэсгэхэд чухал нөлөө үзүүлэх стратегийн бичиг баримтыг хэрхэн боловсруулсан талаарх сайн туршлагаа хуваалцсанаараа онцлог байлаа.
Орон нутгийн бусад 14 их дээд сургууль, байгууллагын төлөөлөлд сайн туршлагаа хуваалцаж, судалгааны илтгэлээ амжилттай хэлэлцүүлсэн багш нартаа халуун талархал илэрхийлж, эрдэм судалгааны ажилд нь өндөр амжилтыг хүсье!