Сургуулийн стратегийн зорилт “Сургалтын орчныг сайжруулан, сургалтын шинэ арга зүйг үе шаттай хэрэгжүүлэх” болон “Цахим шилжилтийн хурдасгах” зорилтуудын хүрээнд “Цахим сургалтын заах арга зүйн төв” үүд хаалгаа нээлээ.
Энэхүү төв нь тус сургууль дээр хэрэгжиж буй Европын холбооны Эрасмус+ хөтөлбөрийн “DIGITAL MOVE- ЦАХИМ ШИЛЖИЛТ-ээр дамжуулан Монгол, Вьетнам улсын дээд боловсролын байгууллын цахим ялгааг арилгах нь” төслийн хамтарсан санхүүжилтээр байгуулагдаж байна. Цахим сургалтын заах арга зүйн төв нь багш, оюутнуудад цахим сургалтанд тулгамдаж буй асуудлаар зөвлөгөө тусламж үзүүлэх, сургалтын контент үйлдвэрлэх, багш, ажилтан, ажиллагсад, оюутнуудын цахим ур чадварыг сайжруулах, хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр ажиллана.
Тус төв нь цахим хичээл, контент бэлтгэх иж бүрэн тоног төхөөрөмжөөр хангагдсан бөгөөд мэргэжлийн багш нарын хувьд орчин үеийн өндөр хүчин чадалтай комьпютер, камер, микрофон, гэрэлтүүлэг, видео засварлах программын тусламжтайгаар дуу дүрсний өндөр нарийвчлалтай, чанартай цахим хичээл бэлтгэх боломж бүрдэж байна.