БНХАУ-ын Өвөрмонголын Өөртөө Засах Орны ТАРИАЛАНГИЙН ИХ (ХААИС) СУРГУУЛИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН Хөдөө аж ахуйн хамаарлын тэнхимийн эрхлэгч, доктор Амар, доктор профессор Оюунхуар, доктор Дулаан, доктор Шижир, доктор Цасан нарын удирдлага дор 40 гаруй оюутан Зуны танилцах дадлагыг ХААИС-ийн ДАРХАН ХААИС-д хийлээ. Энэ удаагийн ТАНИЛЦАХ ДАДЛАГА нь 2024 оны 07 дугаар сарын 17-24-ний өдрүүдэд явагдаж, Дархан, Сэлэнгэ аймгийн малчин өрхийн аж амьдрал, ахуй байдалтай танилцаж, судалгаа хийв. Мөн УГТХ, "Дархан хүнс" ХК, "Энсада Трактрон" ХХК зэрэг компаниудын үйлдвэрлэлийн үйл явц, бүтэц зохион байгуулалт, хөгжил дэвшлийн талаар судалж танилцав.