Европын холбооны ERASMUS+ хөтөлбөрийн хүрээнд “Газар тариалан, ойн болон, мал аж ахуйн бүтээгдэхүүний тогтвортой үйлдвэрлэл ба Уур амьсгалын өөрчлөлт” ( SA2CC) сэдэвт төсөл ХААИС-ийн Агроэкологи, бизнесийн сургууль дээр амжилттай хэрэгжиж эхлээд байна.
SA2CC төслийн “Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл Хөдөө аж ахуйд” сэдэвт өдөрлөгийн үйл ажиллагаа 2024 оны 10-р сарын 18-ны өдөр тус сургууль дээр зохион байгуулагдаж өнгөрлөө. Тус өдөрлөгийн үйл ажиллагаанд Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Шинжлэх ухааны доктор Д.Давгадорж, ЭкоАзи Байгалийн ухааны их сургуулийн захирал Ц.Адьяасүрэн, төслийн удирдагч УГТХ-ийн захирал, доктор, профессор Н.Баярсүх, “Хөрс Амьдрах Орчин” ТББ-ын тэргүүн доктор, дэд профессор Б.Энхтуяа нар Уур амьсгал өөрчлөгдөж буй өнөөгийн нөхцөлд дасан зохицох, сааруулах боломж нөхцөл болон арга замын талаар илтгэл тавьж оролцов. Мөн түүнчлэн “Уур амьсгалын өөрчлөлт Монголд” хэлэлцүүлэг хийлээ.
Энэхүү өдөрлөгийн үйл ажиллагаанд ХХААЯам, Дархан-Уул аймгийн УЦУОША, Өвөрхангай аймгийн УЦУОША, Өвөрхангай, Архангай, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Баянхонгор, Сэлэнгэ аймгийн ХХААГазрын ерөнхий агрономчид, УГТХ-ийн эрдэм шинжилгээний ажилтанууд, Агроэкологи, бизнесийн сургуулийн багш нар болон бакалавр, магистрын хөдөлбөрийн оюутнууд оролцсон чухал ач холбогдол бүхий үйл ажиллагаа боллоо. Энэхүү үйл ажилагаанд Монгол улсын 8 аймгийн нийт 100 гаруй оролцов. Оролцсон бүх хүмүүстээ ажлын өндөр амжилт хүсье!