Тус сургууль дээр 2020 оны 9-р сард байгуулагдаж 2 удаагийн сургалтыг амжилттай зохион байгуулан үйл ажиллагаагаа явуулах албан ёсны эрхээ БНСУ-ын Сэжун институт сангаас энэ оны 7-р сард гардан авсан ДАРХАН СЭЖУН ИНСТИТУТ-ын нээлтийн арга хэмжээ 2021 оны 9-р сарын 13-ны өдөр зохион байгуулагдлаа.
Нээлтийн арга хэмжээнд Дархан-Уул аймгийн БСУГ-ийн дарга С.Галбадрах, ХААИС-ийн гадаад хамтын ажиллагааны албаны дарга Ц.Сүхтулга, Сэжун Хагдан сургалтын төслийн монгол талыг хариуцсан удирдагч, доктор С.Баттуяа, АЭБС-ийн захирал, доктор Л. Пүрвээ, Эрдэм шинжилгээ хамтын ажиллагааны албаны дарга, доктор П.Мэнд-Амгалан, СБЗА-ны дарга Б.Одончимэг, уг төслийн орон нутаг хариуцсан мэргэжилтэн Б.Дагиннас зэрэг албаны хүмүүс оролцлоо.
Мөн Солонгос хэл, соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий энэхүү сургалтын төвийн төслийг Солонгос талаас хариуцан, хамтран ажилаж байгаа Солонгосын Политехникийн Их сургуулийн гадаад харилцааны албаны дарга, профессор Жу Намжу нээлтийн үйл ажиллагаанд зориулан баяр хүргэж мэндчилгээ дэвшүүллээ.
ДАРХАН СЭЖУН ИНСТИТУТ нь Солонгос хэл-1,2,3, Солонгосын соёл, Бизнесийн солонгос хэл 1,2 ангиудаа нээн элсэлт авч, сургалтын үйл ажиллагааг эрхлэн явуулж байна.