Дархан-Уул аймгийн Засаг даргын нэрэмжит ИДМСК-ын 2022-2023 оны хичээлийн жилийн "Багш, оюутнуудын эрдэм шинжилгээ, онол практик"-ийн бага хурал 2023 оны 04 сарын 21-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө.
Тус хуралд Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг их, дээд, мэргэжлийн сургуулийн багш, оюутнуудын I-р шатанд шалгарсан шилдэг илтгэлүүд хэлэлцэгдлээ.
- Оюутны эрдэм шинжилгээний хуралд I-р байрыг Дархан ХААИС-ийн Газар тариалан, технологийн тэнхимийн ахлах багш С.Амаржаргалын удирдсан Механик инженерийн 4-р курсийн оюутан М.Батсуурийн “Амортизаторын пүрш агшаагч зохион бүтээх” илтгэл
- Профессор багш нарын эрдэм шинжилгээний хуралд II-р байрыг Дархан ХААИС-ийн Газар тариалан, технологийн тэнхимийн багш Т.Хишигбуяны “Тарилтын үеийн усалгаатай нөхцөлд бог будааны үрийн ургац, чанарт тарих хугацааны нөлөө” илтгэл тус тус эзэлж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.
Эрдэм шинжилгээний хуралд оролцож илтгэл хэлэлцүүлсэн судлаач багш, оюутандаа эрдмийн их ажилд нь амжилт хүсье.
