Сургалтын албанаас 2023-2024 оны хичээлийн жилд шинээр орсон багш нарт “Шинэ багшийг чиглүүлэх сургалт”-ыг есдүгээр сарын 22-ний өдөр зохион байгууллаа.
Чиглүүлэх сургалтаар байгууллагын эрхэм зорилго, алсын хараа, хүний нөөцийн бодлого, сургуулийн дотоод дүрэм, журам, сургуулийн бүтэц, багшийн програм, номын сангийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, шинэ багш нарт тулгамдаж буй асуудал, эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны ажлын талаар санал солилцов.
Сургалтад хүрээлэн буй орчин судлал, хэрэглээний шинжлэх ухааны тэнхимийн шинээр ажилд орсон 6 багш хамрагдлаа.
Манай хамт олны бүрэлдэхүүнд орж ирсэн шинэ багш нартаа амжилт хүсье.