Европын Холбооны Эрасмус+ Дээд боловсролын байгууллагын боловсон хүчнийг чадавхжуулах хөтөлбөрийн хамтарсан санхүүжилтээр тус сургууль дээр “ДИЖИТАЛ MOVE- Монгол- Вьетнам улсын дээд боловсролын байгууллагын цахим шилжилтийг түргэсгэх нь” төсөл 2022 оноос эхлэн хэрэгжиж байна.
Уг төслийн Ажлын багц 2-ын хүрээнд тус сургуулийн Дижитал шилжилтийн стратеги төлөвлөгөө боловсруулагдах бөгөөд арга зүйн сургалтууд зохион байгуулагдах юм.
Дээд боловсролын сургалтын байгууллагын дижитал шилжилтийн стратеги төлөвлөгөөг боловсруулах арга зүйн сургалтыг олон улсад дижитал шилжилтийн стратегийг боловсруулахад баримталж буй стандарт, бодлого, төлөвлөлтийн чиглэлээр Францын Коте Де Азурын их сургуульд мэргэшүүлэх сургалтанд хамрагдаж, сургагч багшаар бэлтгэгдсэн тус сургуулийн Газар тариалан технологийн тэнхимийн эрхлэгч Т.Азжаргал, Мэдээлэл технологийн мэргэжилтэн Н.Батсүх, Гадаад харилцааны мэргэжилтэн Б.Дагиннас нар зохион байгууллаа.
Сургалтын хүрээнд талуудын оролцоотойгоор сургуулийн дижитал шилжилтийн өнөөгийн нөхцөл байдлыг үнэлж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хамтран хэлэлцлээ.
Дээд боловсролын сургалтын байгууллагын дижитал шилжилтийн стратеги төлөвлөгөө боловсруулагдсанаар хурдацтай өөрчлөгдөж буй нийгэм, технологийн орчинд чанартай боловсролыг олгох, багшлахуй болон суралцахуйн бүтээмжийг нэмэгдүүлэх, дижиталчлагдаж буй боловсролын чиг хандлагад дасан зохицох, мэдээлэлд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих зэрэг тухайн их сургуулийн олон улсад өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх эерэг өөрчлөлтүүдийг авчирдаг.