БНСУ-ын Соёл, Спорт, Аялал Жуулчлалын Яамны харьяа Сэжун Институт Сангийн Сэжүн хэл, соёлын төв ХААИС-ийн харъяа УГТХ-ийн Агроэкологи Бизнесийн сургуульд нээгдлээ.
Сэжүн хэл соёлын төв нь дэлхийн 66 оронд салбартай бөгөөд солонгос хэл сурах, солонгосын соёлтой танилцах, солонгос улсад бакалавр, магистр, ахисан түвшний боловсрол эзэмших хүсэл сонирхолтой хэн бүхэнд тусалж, тэднийг чадавхжуулахад дэмжлэг үзүүлдэг байгууллага юм.
Энэхүү төв нь салбараа Дархан-Уул аймагт нээсэн нь орон нутагт үйл ажиллагаагаа эхлүүлсэн анхны тохиолдол бөгөөд залуусд солонгос хэл, ёс заншлаас суралцах, хэлний мэдлэгээ дээшлүүлэх боломжийг олгож байгаа юм.
Сэжун Институт Сангийн дэмжлэгтэйгээр БНСУ-ын Политехникийн Их сургууль болон ХААИС-ийн хамтран хэрэгжүүлж буй "СЭЖҮН Солонгос хэл, соёлын сургалтын төв" төсөл нь анхны элсэлтээ авч 10 дугаар сарын 25-нд албан ёсоор нээлтээ хийн Солонгос хэл, Солонгосын соёл, Бизнесийн солонгос хэл гэсэн үндсэн 3 ангиар хичээллэж эхэлээ.
Хичээлүүдийг БНСУ-ын Политехникийн Их Сургуулийн солонгос хэл судлалын мэргэжлийн багш удирдан зохион байгуулж байна.