Хурал зохион байгуулагч: Монголын Хүрээлэн буй орчны инженер мэргэжилтнүүдийн нийгэмлэг, Монгол Улсын Их Сургууль, Инженер Технологийн Сургууль, Европын Холбооны Дээд боловсролыг дэмжих Эрасмус плас хөтөлбөр - ТАКМИ төсөл
Дэмжигч байгууллага: Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци, Монгол Германы Хамтарсан Ашигт Малтмалын Технологийн Их Сургууль, Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн Дархан Уул аймаг дахь Салбар сургууль, Байгаль орчны судалгаа шинжилгээний төв УТҮГ оролцлоо.
Хурлаар уур амьсгалын өөрчлөлт, дасан зохицох, агаарын бохирдол, усны чанар, бохирдол, хөрсний бохирдол, доройтол, хог хаягдал, цэвэр технологи хөгжүүлэлтийн чиглэлийн 4-н хэсэг хуралдаанаар 24 аман илтгэл, 17 ханан илтгэл хэлэлцэгдлээ.
Манай сургуулийн Хүрээлэн буй орчны инженерчлэл хөтөлбөрийн магистрант Б.Цолмон / удирдагч багш Д.Нандинцэцэг/ “Арьс ширний захалгааны хаягдлаар шахмал шир хийх судалгаа” илтгэлээр шилдэг ханан илтгэлийн шагнал хүртлээ. Б.Цолмондоо халуун баяр хүргэж цаашдын судалгааны ажилд нь өндөр амжилт хүсье.