2023 оны 12 сарын 06-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Тус хурал нь судлаач багш нарын сургалт-судалгаа-эрдэм шинжилгээний ажлын цар хүрээ, чанарыг нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох, дээд боловсролын салбарт өрсөлдөх чадвараа дээшлүүлэхэд тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, шийдвэрлэх арга замуудыг хэлэлцэхэд чиглэгдлээ.
Хурал 2 хэсгээс бүрдсэн бөгөөд эхний хэсгийн хуралдаанаар элсэгчдийн тоо, чанарын асуудал, сургуулийн цахилгаан эрчим хүч, ус ашиглалт, хог хаягдал, ногоон байгууламжийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлын талаар дараагийн хэсгийн хуралдаанаар сургалтын дэвшилтэт арга зүй, үр дүнд суурилсан сургалтын хөтөлбөрийн хэрэгцээ, шаардлага, ногоон их сургуулийн шалгуур үзүүлэлтийн талаар хэлэлцэж санал солилцлоо.