Дархан-Уул аймгийн оюутны холбооноос жил бүр уламжлал болгон зохион явуулдаг “Урлагийн XX-р их наадам” 2023 оны 12 сарын 7-8 өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. ХААИС-ийн оюутнууд гоцлол дуу, хамтлаг дуу, язгуур урлаг, ардын болон чөлөөт, цэнгээнт бүжиг, чөлөөт үзүүлбэр гэсэн 7 төрлөөр 38 оюутан оролцож, багийн дүнгээр “ДЭД” байранд шалгарч, бахдам амжилтыг үзүүллээ.
Язгуур урлагийн төрөлд: Г.Өнөболд ахлагчтай баг ТЭРГҮҮН байр/Газар зохион байгуулалтын 4-р курсийн оюутан/
Ардын бүжгийн төрөлд:Э.Хишигжаргал ахлагчтай баг ТЭРГҮҮН байр /Бизнесийн эдийн засгийн 3-р курсийн оюутан/
Хамтлаг дууны төрөлд:Ж.Саранчимэг ахлагчтай баг ГУТГААР байр /Газар зохион байгуулалтын 3-р курсийн оюутан/
Чөлөөт үзүүлбэрийн төрөлд:Б.Тэмүжин ахлагчтай баг ГУТГААР байр /Цаг уурын инженерийн 3-р курсийн оюутан/ -ыг тус тус эзэллээ.
Хамт олноо үлгэрлэн манлайлагч эрхэм хүндэт оюутнууддаа халуун баяр хүргэж,цаашдын сурлага, урлаг, ажил хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилт хүсье
ХААИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар сургуулийн захиргаа