ХААИС-ийн Дархан-Уул аймгийн салбар сургуулийн нягтлан бодогч Ц.Тунгалаг нь санхүүгийн боловсролыг дэмжих зорилгоор “Иргэн таны үнэ үнэлэмж” сэдвээр тус сургуулийн багш, захиргааны ажиллагсдад сургалт явууллаа.
Сургалтаар бие хүний өөрийн үнэлгээ, үнэлгээнд анхдагч нөлөөлөх хүчин зүйл тухайлбал инфляци, хэрэглээний үнийн индекс, банкны бодлогын хүү, зах зээлийн хүчин зүйлүүдийн талаар, санхүүгийн тайлан хэрхэн өгөх вэ?, татвар яагаад төлдөг вэ?, цалин хөлсний ангилал, даатгалын үнэлгээ зэрэг олон асуудлаар мэдээ мэдээлэлийг өглөө.