Харбины барилгын их сургуулийн багш ажилчид ХААИС-ийн Дархан -Уул аймаг дахь салбар сургуулийн газар зохион байгуулалтын магистрантурт элсэн орлоо. Шинээр элсэн орсон GAO XINGQU, XU ZHI, JIANG XIAOHAN, SU RIGEGE, TIAN XUWEN нарыг сургуулийн удирдлага хүлээн авч уулзаж, санал сэтгэгдлээ хуваалцлаа.
2024. 01.08 өдрөө Хүрээлэн буй орчин судлалын тэнхимийн эрхлэгч П.Содгэрэл /Ph.D/ багшийн “Газрын тогтвортой менежмент”, “Газар зохион байгуулалтын судалгааны арга зүй”, “Зайнаас тандах тандалт, судалгааны ашиглалт хэрэглээ” гэсэн хичээлүүдэд сууж, сургалтын үйл ажиллагаанд идэвхтэй оролцоо.
Харбин (ᠬᠠᠷᠪᠢᠨ, 哈尔滨 [Hā'ěrbīn], Харби́н) нь хойд Хятадын Хармөрөн мужийн төв бөгөөд дэд-мужийн зэрэглэлтэй, Сонхуа голын өмнөд эрэгт оршдог. Хүн амынхаа тоогоор Хятад улстаа 10-рт ордог (9.87 сая оршин суугчтай), зүүн хойд Хятадын улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан, соёл, харилцаа холбооны төв нь болно. “Харбин” гэдэг нь Манж хэлээр "загасны тор хатаадаг газар" гэсэн утгатай. Харбины өвөл нь маш хүйтэн байдаг тул "Мөсөн хот" гэж нэрлэдэг.