2024.01.09 өдөр “Судлаачийн судалгаа бичих ажлыг чанаржуулахад дижитал хэрэгслүүдийг ашиглах нь ”сэдвээр ХААИС-ийн багш, Инчеоны Үндэсний Их сургуулийн докторант Б. Дагиннас сургалт явууллаа.
Тус сургуулийн судалгааны их сургууль болох зорилгын үндсэн дээр олон ажлууд төлөвлөн хэрэгжүүлж байгаа бөгөөд их сургуулийн багшийн судалгааны өгүүлэл бичих ур чадварыг нэмэгдүүлэх цуврал сургалтууд зохион байгуулж байна. Их сургуулийг үнэлэх нэг үзүүлэлт нь дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд нийтлүүлсэн бүтээл, түүнээс ишлэл татсан тоо ордог юм. Хэт их дата, судалгааны эрин үед өөрийн хэрэгцээнд шаардлагатай шинжлэх ухааны мэдээ мэдээллийг хайж олоход, дэлхийд өргөн хэрэглэгдэж байгаа “Google Scholar” хайлтын систем“Web of Science” судалгааны бүтээлийн платпорм дээр хэрхэн ажиллах, тухайн хайлтын системийн синтакс кодоор хайж, үр дүнг нарийвчлах, судлаачийн мэргэжлийн салбар, олон нийтэд үзүүлэх нөлөөллийг нээлттэй цахим орчинд хэрхэн бүрдүүлэх (Orchid ID, Web of Science ID, Research Gate, Academia.Edu) талаар хэлэлцлээ.