ХААИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар сургууль нь 2023-2024 оны хичээлийн жилээс эхлэн "Шийдэлд суурилсан сургалтын арга зүй"-г сургалтандаа нэвтрүүлж байна. Тус сургуулийн Эрдэм Шинжилгээ Хамтын Ажиллагааны Албаны дарга доктор П.Мэнд-Амгалан, Сургалтын албаны дарга доктор Д.Нандинцэцэг нар тус сургуулийн багш нарт Шийдэлд суурилсан сургалтын арга зүйн чиглэлээр чадавхжуулах сургалтыг 2024.01.11 өдөр явууллаа.
Шийдэлд суурилсан сургалтын арга зүйг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд багш нар нэгж хичээлийн болон оюутны кейс судалгааг оновчтой хийдэг улмаар суралцагсдын мэдлэг бүтээх үйл явцыг чадварлаг чиглүүлж, дэмжиж өгдөг МЕНЕЖЕР байх хэрэгтэйг онцоллоо.
Нэгж хичээлийн судалгааны 10 алхамт арга зүй нь:
1. Гол асуудалдаа төвлөрөхийн тулд үнэлгээний дата болон ажиглалтын мэдээлэлдээ дүн шинжилгээ хийх
2. Хичээлийн судалгааг явуулахын тулд хэнтэй хамтран ажиллахаа шийдэж, дараа нь гарч болох эрдэл болон судалгааны үр дүнг хамтран эзэмших, дүрмээ тохирох
3. Сэдэв дээрээ төвлөрч, аргазүй болон хэн ямар үүрэг хүлээх талаар тохиролцох
4. Бусад оюутан, багш нарт юу нөлөөлснийг олж мэдэх, /судалгаатай нь танилцах/
5. Оюутнуудын фокус бүлгийг шийдэх
6. Хамтдаа фокус бүлгийг судлах, хичээлийг хамтдаа төлөвлөх
7. Фокус бүлгийн сургалтын үйл явцыг төлөвлөсөн аргазүйн дагуу удирдан явуулж, хамтдаа ажиглах, үнэлэх
8. Төлөвлөсөн сургалтын үр дүнд тулгуурлан сургалтын үйл ажиллагааг хянана
9. Дараагийн судлах хичээлүүдийг хамтдаа төлөвлөж, зааж, ажиглах
10. Сурсан мэдсэнээ хэрхэн хуваалцах , багшлах, арга зүйгээ бусдад түгээх гэсэн алхмуудтай.