Оюутнуудын эруул мэндийг сайжруулах, спортоор хичээллэх сонирхолтой болгох, оюутан, сургууль хоорондын хамтын ажиллагаа, нөхөрлөлийг бэхжүүлэх зорилгоор Монголын Коосэн сургуулийн оюутнуудын дунд зохион байгуулсан Сагсан бөмбөгийн тэмцээнд ХААИС-ийн Дархан-Уул аймаг дахь Коосэн 1 дүгээр курсын оюутнуудын баг 2024.02.03 өдөр амжилттай оролцоод ирлээ. Коосэн сургуулийнхаа нэр хүндийг өргөж, тэмцээнд амжилттай сайн оролцсон Б.Бадамсамбуу, О.Ганзориг, Э.Хүсэлбаатар, Л.Содбилэг, М.Төгөлдөр, Т.Чингүүн, Ж.Бат-Ирээдүй нартаа сурлага, спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе.