АЛГАА ОВОГТОЙ НАРАНТУЯА
Монголын ард түмний уламжлалт баяр сар шинийн босгон дээр ХААИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар сургуулийн ахлах багш Алгаа овогтой Нарантуяа “АЛТАН ГАДАС” одонгоор энгэрээ мялаалаа.
Алгаа овогтой Нарантуяа нь 1967 онд Булган аймгийн Хишиг-Өндөр суманд төрж, 1985 онд тус сумын 10 жилийн дунд сургуулийг, 1985-1986 онд МУИС-ийн Зөвлөлтийн Инженерийн бэлтгэлийг, 1986-1993 онд ОХУ-ын Москва хотын Газар Зохион Байгуулалтын Их сургуулийг газар зохион байгуулагч инженер мэргэжлээр, магистр зэрэгтэй тус тус төгссөн.
1993-1995 онд Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 10 жилийн сургуульд багш, 1995 оноос одоог хүртэл ХААИС-ийн харьяа Дархан-Уул аймгийн УГТСЭШХүрээлэнгийн Инженерийн тэнхимд багш, 2007-2012 онд тус тэнхимийн эрхлэгчээр, 2012 оноос Инженерийн тэнхимийн ахлах багшаар тус тус ажиллаж байна.
А. Нарантуяа нь Монгол улсад дээд боловсролтой ГЗБ Инженерүүдийг сургаж бэлтгэх сургалтын төлөвлөгөөг анхлан зохиож батлуулахад биечлэн оролцож, 20 гаруй хичээлийн хөтөлбөрийг шинээр боловсруулан батлуулсан нь үндсэн агуулгын хувьд одоо сургалтанд мөрдөгдөж байна.
Мөн мэргэжлийн багш нарын хамт Эдэлбэр Газрын Кадастр Зураглалын инженер, Геодезийн инженер, Газрын үнэлгээ чиглэлээр бакалавр болон магистрын сургалтыг шинээр нээж, Газрын харилцааны чиглэлээр 700 гаруй газар зохион байгуулагч инженер, кадастр зураглалын инженер мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэн гаргаад байна.
А.Нарантуяа нь боловсролын байгууллагад тасралтгүй 29 жил үр бүтээлтэй ажиллан хөдөө аж ахуйн болон газрын харилцааны салбарт инженерийн мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд зориулсан сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн олон жилийн уйгагүй хөдөлмөр бүтээлийг нь хамт олноос зүй ёсоор үнэлдэг.
ПУЦАГДОРЖ ОВОГТОЙ ЗОРИГТ
Монголын ард түмний уламжлалт баяр сар шинийн босгон дээр ХААИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар сургуулийн ахлах багш Пунцагдорж овогтой Зоригт нь “АЛТАН ГАДАС” одонгоор энгэрээ мялаалаа.
1964 оны 4 сарын 16 өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод төрсөн. 1985-1990 онд Политехникийн дээд сургуулийг геодезийн инженер мэргэжлээр төгссөн. 1990 онд Усны аж ахуйн техникумд геодезийн багшаар томилогдон ирж тус сургуульд ажиллаж эхэлжээ.
Ажиллаж эхэлсэн жилээсээ Геодезийн ангийн сургалтын төлөвлөгөөг шинэчлэх, дадлагын ажлыг үр өгөөжтэй болгох ажлуудыг хийхийн зэрэгцээ ерөнхий геодези, инженерийн геодези, хэмжилтийн алдааны онол, багаж судлал, дээд геодези зэрэг хичээлүүдийг зааж хичээлийн хөтөлбөр, дадлагын төлөвлөгөө зэргийг сайжруулан боловсруулав.
1993 оноос компьютерийн багшаар ажиллаж байгаад 1999-2014 оны хооронд Суурь боловсролын тэнхимийн эрхлэгчээр томилогдон ажиллаж байсан. 2015 оноос Геодезийн бакалаврын анги нээсэнтэй холбогдуулан П.Содгэрэл эрхлэгчтэй инженерийн тэнхимд геодезийн багшаар шилжин ажиллаж байна.
Монгол улсад дээд боловсролтой ГЗБ Инженерүүдийг сургаж бэлтгэх сургалтын төлөвлөгөөг анхлан зохиож батлуулахад биечлэн оролцож, 700 гаруй газар зохион байгуулагч инженер, кадастр зураглалын инженер, Геодезийн инженер мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэн гаргаад байна.
П.Зоригт нь боловсролын байгууллагад тасралтгүй 34 жил үр бүтээлтэй ажиллан хөдөө аж ахуйн болон газрын харилцааны салбарт инженерийн мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд зориулсан сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн олон жилийн уйгагүй хөдөлмөр бүтээлийг нь хамт олноос зүй ёсоор үнэлдэг.
ПУНЦАГНАМЖИЛ ОВОГТОЙ МЭНД-АМГАЛАН
ХААИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар сургуулийн Захирлын албаны дарга
Боловсрол: ГХДС, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, БНСУ-ын Инчёоны их сургуулийг тус тус төгссөн. Инчёоны их сургуулийн Хот судлалын сургуулийн Уур амьсгалын олон улсын харилцааны тэнхимд Хог хаягдлын менежментийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан. Түүнчлэн Нидерландын Вагненгины их сургуульд судалгааны арга зүй, Австралийн Флиндерсийн их сургуульд жендэр болон манлайллын чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн.
Онцлох ажил: Пунцагнамжилын Мэнд-Амгалан нь дээд боловсролын салбарт тасралтгүй 28 жил ажилласан туршлагатай. ХААИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар сургуульд багш (1995-2000), тэнхимийн эрхлэгч (2000-2003), сургалт эрхэлсэн дэд захирал (2003-2013), Захирлын ажлын албаны дарга (2013-2016), Эрдэм шинжилгээ хамтын ажиллагааны албаны дарга (2020-2023) түүнчлэн Дархан-Уул аймгийн Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны тэргүүлэгч (2001-2008), бага хурлын гишүүн зэрэг сонгуульт ажлыг хийж байсан. 2022 оноос Европын Холбооны санхүүжилттэй “НАЙРАМДАЛ-Дархан хотын эрх тэгш, уян хатан, шинэлэг өсөлтийг дэмжин Европын Холбоо-Монгол улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх” төслийн удирдагч, Европ-Дарханы Инновац Энтрепренешип Төвийн захирлаар ажиллаж байна. Мөн Дархан хотын 2032 он хүртэлх хог хаягдлын менежментийн төлөвлөгөөг боловсруулж аймгийн ИТХ-аар батлуулж хүлээлгэн өгсөн. Европын Холбооны Эрасмус хөтөлбөрийн санхүүжилттэй “Хүрээлэн буй орчны инженерчлэлийн хөтөлбөрийг шинэчилж уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах нь – TACMEE”, “Дээд боловсролын байгууллагуудын цахим шилжилтийг хурдасгах нь” төслүүдийн удирдагчаар, ЖАЙКА ОУБ-ын санхүүжилттэй Инженер технологийн дээд боловсролын төсөлд “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон цагаан луувангийн сорт судалгаа” хамтарсан судалгааны багийг ахлан ажиллаж байна. Найрамдал төслийг санаачлан бичиж анх удаа орон нутагт Европын холбооны тогтвортой хотуудын түншлэл хөтөлбөрийн хүрээнд 10 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилтийг авч төслийг амжилттай хэрэгжүүлж байна.
Найрамдал төслийн (2022-2025) онцлох ажлуудтай дараах линкээр орж танилцана уу.
Facebook: Найрамдал төсөл / Friendship project