Энэ улирлын сургалт 2024.02.26~ 2024. 06.13 -ны хооронд нийт 16 долоо хоног үргэлжлэх бөгөөд 1. Сэжун Солонгос хэл 1 2. Сэжун Солонгос хэл 2 3. Сэжун Солонгос хэл 3 4. Сэжун Солонгос хэл 4 5. Топик шалгалтад бэлдэх зэрэг ангиуд хичээллэнэ. *Дархан Сэжун Институтэд амжилттай суралцаж албан ёсны сертификат авснаар танд дараах боломжууд нээлттэй болох юм. 1. БНСУ-ын Инженерийн Их сургуулийн бакалаврт шууд 40% тэтгэлэгтэй элсэх 2. King Sejong Institute Foundation Сангаас жилд 2 удаа зарлагддаг БНСУ-ын 10 гаруй Их дээд сургуулийн тэтгэлэгт хамрагдах. 3. ХААИС-ийн БНСУ-ын их дээд сургуулиудтай хамтран хэрэгжүүлж буй 2+2 хөтөлбөрт хамрагдах 4. БНСУ-д үнэгүй аялах . Нийт элсэгчиддээ амжилт хүсье!