ХААИС-ийн БЭЗ-2 ангийн оюутан Бат-Эрдэнэ овогтой Алтангэрэл нь 2023. 01. 02- өдрөөс эхлэн уулын спортын төрөлд хүч сорин, ууланд алхаж эхэлсэн. 2024. 01.14-нд Хан Хэнтийн нурууны ноён оргил Асралт хайрханд /gmg2799м/ авирах оролдлого нь амжилттай болсон. Одоо 2024. 03. 02 өдөр Саяны нурууны ноён оргилд Мөнхсарьдаг /gmg3491м/ авиралт хийхээр бэлдэж байна. Тэрбээр "Миний цаашдын зорилго бол чадварлаг аялагч, сайн уулчин болох" гэж ирээдүйн зорилго зорилт тавин шаргуу хөдөлмөрлөж байна. Монгол улсынхаа нэр алдрыг дэлхийн дэвжээнд дуурсгах, хичээл зүтгэлтэй, үлгэр жишээч оюутандаа өндөр амжилт хүсэн ерөөе.