Үндсэн агуулга руу очих

Дархан ХААИС-ийн багш, оюутнууд Грек улсад зуны сургалтад хамрагдлаа

СУРГАЛТ |

ЕХ-ны Эрасмус хөтөлбөрийн санхүүжилттэй SA2CC төслийн хүрээнд Дархан ХААИС-ийн ЭШХАА-ны дарга доктор П.Мэнд-Амгалангаар ахлуулсан цаг уурын судлаач багш Д.Энхзул, Агрономын магистрант Т.Хулан, Агрономын 4-р курсын оюутан Х.Оюунгэрэл, Геодезийн 3-р курсын оюутан Б.Даваажаргал нар бүхий баг Грекийн Афины ХААИС-д 10 сарын 12-16 өдрүүдэд зуны сургалтын хөтөлбөрт хамрагдаад ирлээ.

Тус зуны сургалтын хөтөлбөрийг Грек, Итали, Румын улсын хамтрагч их сургуулиудын профессор, багш нар чиглүүлэн зохион байгуулсан бөгөөд дараах үндсэн сэдвүүдийг хамрууллаа. Үүнд:

  • Газар тариалангийн үйлдвэрлэл ба ХАА-н биологийн олон янз байдал: Тогтвортой тариалангийн туршлага, биологийн олон янз байдлыг хамгаалах;
  • Ойн аж ахуй ба уур амьсгалын өөрчлөлт: Уур амьсгалын өөрчлөлтөд ойн аж ахуйн гүйцэтгэх роли, дасан зохицох боломжууд;
  • Мал аж ахуй ба сөрөг нөлөөллийг бууруулах нь: Мал аж ахуйн салбараас уур амьсгалд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах арга замууд;
  • "Ногоон" ур чадвар (Green Skills) ба уур амьсгалын бодлого: Тогтвортой хөгжлийн бодлого болон ногоон ур чадварыг эзэмших.

Академик сургалтаас гадна оролцогчид Афины Хөдөө аж ахуйн их сургуулийн кампустай танилцаж, Копаида (Kopaida) бүс нутаг дахь хөдөө аж ахуйн туршилт, судалгааны талбайд практик сургалтын айлчлал хийлээ.

SA2CC төсөл нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон тогтвортой газар тариалан, МАА, ойн аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд Европ, Азийн сургуулиуд харилцан туршлага солилцох, шинэ мэдлэг эзэмших, хүний нөөцийг хөгжүүлэх, сургалтын хөтөлбөрүүдийг шинэчлэн сайжруулахад чиглэдэг.